Солонгост үс шилжүүлэн суулгах: Толгойн орой хэсгийн үсний ургалтыг дэмжих, хадгалах нэмэлт цогц эмчилгээ

Гялалзсан үс нь үргэлж эрч хүч, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг байсаар ирсэн. Үс уналт нь дэлхий даяар тоо томшгүй олон хүмүүст нөлөөлж байгаа тул үс шилжүүлэн суулгах процедурын эрэлт нэмэгдсээр байна. Энэхүү өөрчлөлтийн аялалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг нь эмнэлгийн дэвшилтэт технологи, чадварлаг мэс засалчдаараа алдартай Солонгос улс юм. Энэхүү иж бүрэн блог нийтлэлдээ бид Солонгост үс шилжүүлэн суулгах мэс заслын төрөл, арга техникээс эхлээд зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх хүртэл нарийвчилсан мэдээлэлийг бид та бүхэндээ хүргэх боломжтой.

Солонгос дахь гайхалтай хуванцар мэс засал үс шилжүүлэн суулгах

Үс уналтын талаар ойлголт Үс шилжүүлэн суулгах

а) Үс уналтын төрөлүүд:

  • Эрэгтэйчүүдийн үс уналт (Андрогенийн халцрах)
  • Эмэгтэйчүүдийн үс уналт
  • Үс халцрах аутоиммуны эмгэг
  • Сорвижилтийн халцрал

б) Үс шилжүүлэн суулгахын суурь:

  • Фолликул шилжүүлэн суулгах (FUT)
  • Фолликулын нэгж олборлолт (FUE)
  • Шууд үс шилжүүлэн суулгах (DHI)

Анагаах ухаанд халцрах гэж нэрлэгддэг үс унах нь бүх нас, хүйсийн хүмүүст тохиолддог нийтлэг өвчин юм. Энэ нь өөрийгөө үнэлэх үнэлэмж, амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг. Үс шилжүүлэн суулгах процедур нь үс уналтыг эмчилж байгалийн болон залуу төрхийг сэргээх цогц шийдэл эмчилгээ юм.

зураг 4

Үс уналтын төрөлүүд

  1. Эрэгтэйчүүдийн үс уналт ( Андрогенийн үс халцрал) Энэ бол эрэгтэйчүүдэд тохиолдолддог үс уналтын хамгийн түгээмэл хэлбэр юм. Ихэнхдээ удамшлын болон дааврын шалтгаантай эрэгтэйд үс уналт халзрал үүсдэг. Хаозрало нь өвөрмөц хэв маягийг даган үүсдэг. Энэ нь ихэвчлэн үсний орой хэсгээс эхэлж, "M" хэлбэртэй болж, аажмаар титэм хэсэгсилсэн эсвэл бүрэн халзан болж хувирдаг. Гормонууд, ялангуяа дигидротестостерон (DHT) нь цаг хугацааны явцад үсний уутанцарыг агшаахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр үсийг богино, нимгэн болгож үс уналтанд хүргэдэг.
  2. Эмэгтэй үс уналт Хэдийгээр бага яригддаг ч эмэгтэй хүнд үс уналтын байдал нь олон эмэгтэйчүүдэд тулгардаг бодит байдал юм. Эмэгтэйчүүдэд мөн эрэгтэйчүүдтэй төстэй үс уналттай тулгардаг бөгөөд энэ нь титэм орой дээрх үс нимгэрч, төгсгөл хэсэгрүү өргөсдөг. Эмэгтэйчүүд ихэвчлэн титэм толгойн орой дээрээс үс уналтыг мэдэрдэг. Эрэгтэйчүүдээс ялгаатай нь эмэгтэйчүүдэд хээтэй маягийн үс уналт нь ховор байдаг. Гормон, нас нь энэ нөхцөл байдалд нөлөөлдөг бөгөөд цэвэршилтийн дараах эмэгтэйчүүд ялангуяа мэдрэмтгий байдаг.
  3. Үс халцрах аутоиммуны эмгэг Энэхүү аутоиммун эмгэгийн шалтгаантай үс уналт нь урьдчилан таамаглах аргагүй хэсгүүдэд үс унах шалтгаан болж гайхшруулдаг. Биеийн дархлааны систем нь үсний уутанцар руу буруугаар дайрч, үс унахад хүргэдэг. Яг тодорхой шалтгаан нь тодорхойгүй хэвээр байгаа ч генетик болон хүрээлэн буй орчны нөлөөл тодорхой хэмжээнд нөлөөлдөг болох нь тогтоогдсон.
  4. Халцарж үс унах энэ төрлийн үс уналт нь үрэвсэлийн улмаас үсний уутанцарыг гэмтээж, үрэвслийн улмаас сорвийг үүсгэдэг. Энэ нь төрөл бүрийн нөхцөл байдал түүний дотор зарим өвчин, гэмтэлээс үүдэлтэй байж болно. Энэхүү дахин нөхөн сэргэгдэхгүй нөхцөл байдал нь эрт оношлох болон урьдчилсан үзлэг зэргийг шаарддаг.
зураг 3

Үс шилжүүлэн суулгах суурь

Үс шилжүүлэн суулгах процедур нь хуйхан дахь үс элбэг байгаа хэсгүүдээс (донорын хэсгүүдээс) авч үсний уутанцар сийрэгжсэн эсвэл үс байхгүй байгаа хэсгүүдэд (хүлээн авагч хэсгүүд) шилжүүлэх явдал юм. Энэ процессийн дараа шилжүүлэн суулгасан үс нь байгалийн жамаар ургаж, одоо байгаа үстэй жигд нийлдэг.

  1. Фолликул шилжүүлэн суулгах (FUT)

    FUT буюу ихэвчлэн Strip арга гэж нэрлэдэг бөгөөд донорын хэсгээс Strip зүсэлтээр хуйхыг авч үсний уутанцарыг салгаж аван үлдсэн хуйхыг нийлүүлэн оёно. Бичил дуран хэрэглэн уутанцрыг нэгж болгон нарийвчлан задалдаг. Нэгээс дөрвөн ширхэг үсийг агуулсан эдгээр нэгжийг дараа нь хүлээн авагч хэсгүүдэд шилжүүлэн суулгана. Хүлээн авагч хэсэгүүд нь хэсгийн мэдээ алдуулалттай байна. Ихэвчлэн хүлээн авагч үс суулгах хэсэгт эдгээр суулгалтыг нарийчилсан байдалаар суулгаж өгнө.

    FUT-ийн давуу тал нь нэг удаагийн хуйхны авалтаар илүү олон тооны залгаас авах чадвартай бөгөөд үс уналт ихтэй тохиолдолд хэрэглэхэд тохиромжтой. Гэсэн хэдий ч энэ нь донорын хэсэгт шугаман сорви үлдээдэг бөгөөд энэ нь эргэн тойрон дахь үсээр бүрхэгдсэн байдаг.
  2. Фолликулын нэгж олборлолт (FUE) FUE нь маш нарийн жижиг зүсэлтийн процедур хэрэгслээр үсний донор хэсэгээс үсний уутанцарыг бага зэрэг инвазив зүсэлт хийн авах юм.

    Мэс засалч бичил дуран багаж ашиглан маш жижиг, бараг үл мэдэгдэх сорви үлдээж фоликул нэгжийн олборлолт хийж уутанцарыг авна. энэ нь хурдан эдгэрч, хамгийн бага сорви үлдээхээр хамгийн бага жижиг зүсэлт байна. Дараа нь эдгээр залгаасыг байгалийн үсний ургалтын хэв маягт тохируулан хүлээн авагчийн хэсэгт шилжүүлэн суулгана.

    FUE-ийн гол давуу тал нь сорви хамгийн багаар үлдээхээр зүсэлтийг хамгийн багаар хийнэ. энэ арга нь богино үсний засалтыг илүүд үзэж буй хүмүүст зориулагдсан болно. FUE нь мэдэгдэхүйц тод шугаман сорви үлдээхгүй ч донорын хэсэгт тархсан цагаан цэгэн сорви үүсгэж болзошгүйг анхаарах нь чухал.
  3. Шууд үс суулгалт (DHL) DHI нь шилжүүлэн суулгах үйл явц нь FUE-ийн дараагийн нарийвчлалын түвшинд хүрсэн хувилбар юм. Энэ нь хүлээн авагчийн хэсэгт зүсэлт хийж, цуглуулсан залгаасыг нэгэн зэрэг суулгах тусгай хэрэгсэл болох Choi Implanter Pen ашигладаг. Энэ нь залгаасыг авсанаас хойш хугацааг хамгийн богино байлгахаар цаашилаад суулгалт амжилттай болох хүртэл залгаасын эсэн мэнд амьд үлдэх түвшинг сайжруулж өгдөг.

    DHI-ийн нямбай арга барил нь мэс засалчдад суулгац бүрийн гүн, өнцөг, чиглэлийг хянах боломжийг олгодог бөгөөд ингэснээр үсийг байгалийн харагдацтай болгож, нягтралгүй болгодог. Гэсэн хэдий ч энэ нь нарийн мэргэжлийн ур чадвар, ур чадвар шаарддаг тул мэргэшсэн мэс засалч сонгох нь чухал юм.

    гайхалтай гоо сайхны мэс засал (4-ийн 1)
Солонгост үс шилжүүлэн суулгах: Толгойн орой хэсгийн үсний ургалтыг дэмжих, хадгалах нэмэлт цогц эмчилгээ

Техникийн сонголт нь өвчтөний үс уналтын хэлбэр, давтамж донорын үсний хэмжээ, мэс засалчийн ур чадвар зэрэг хүчин зүйлээс хамаарна.

Үс шилжүүлэн суулгах мэс засал нь гоо сайхны мэдрэмж урлаг, шинжлэх ухааныг хослуулж, мэс засалчаас техникийн ур чадвар, гоо зүйн мэдрэмжийг шаарддаг.

Илүү сонирхолтой видео контентыг Вондэрфулын Youtube сувагаас хүлээн авч үзээрэй
https://www.youtube.com/@WonderfulPlasticSurgery/featured

Эсвэл Солонгосын гоо сайхны мэс заслын талаар Вондэрфулын Blog-ээс дэлгэрэнгүй уншина уу
https://global.wonderfulps.com/wonderblog/

Цааш дамжуулах хуваалцах

Мэс заслын талаарх цааш дэлгэрэнгүйг

Өмнөд Солонгосын шилдэг мэс заслын бус 8 эмчилгээ (3-р хэсэг: Режуран эмчилгээ+ арьсны ботокс+ Мүл-гван тариа эмчилгээ)

Өмнөд Солонгосын шилдэг 8 инвазив бус эмчилгээ (2-р хэсэг: InMode ба өөхийг уусгах тарилга)

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mnMN
Энэ сайтыг reCAPTCHA болон Google хамгаалдаг Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөл өргөдөл гаргах.

Бид таны хайлтын туршлагыг сайжруулах, сайтын урсгалд дүн шинжилгээ хийхийн тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар та күүки ашиглахыг зөвшөөрч байна.

Таны лавлагаа амжилттай илгээгдлээ!

Бид тантай аль болох хурдан холбогдох болно.