Өмнөд Солонгосын шилдэг 8 мэс заслын бус эмчилгээ (1-р хэсэг: InMode ба өөхийг уусгах тарилга)

Сүүлийн үед мэс заслын бус гоо сайхны эмчилгээнүүд нь мэс засал хийх шаардлагагүйгээр гадаад төрхөө сайжруулах боломжтойгоор олны анхааралыг татан түгээмэл болсон. Гоо сайхны дэвшилтэт технологи салбараар алдартай Өмнөд Солонгос нь хүмүүст хүссэн гоо зүйн зорилгодоо хүрэхэд нь туслах олон төрлийн мэс заслын бус процедурыг санал болгодог.

Энэхүү дэлгэрэнгүй гарын авлагад бид алдартай мэс заслын бус эмчилгээнүүдийг судлах болно. Үүнд ботокс, пиллэр, рэжуран ангаагч, арьсны ботокс, инмодь, утас суулгах, мүл-гван тарилга болон өөх хайлуулах тарилгаЭдгээр эмчилгээ тус бүрийг нарийвчилан авч үзье

Гоо сайхны мэс заслын гайхалтай блог Өмнөд Солонгосын ботокс ба филлерийн трэнд болж буй 8 инвазив бус эмчилгээ 1

Ботокс

  1. Ботокс эмчилгээ гэж юу вэ?

    Ботокс нь ботулинумын токсин гэсэн үгийн товчлол бөгөөд Clostridium botulinum нянгаар үүсгэгддэг нейротоксик уураг юм. Энэ нь цэвэршүүлсэн бөгөөд бага, хяналттай хэмжээгээр эмнэлгийн болон гоо сайхны зориулалтаар ашиглагддаг. Ботокс нь тодорхой булчинд тарих үед мэдрэлийн дохиог түр саатуулж, булчин сулрахад хүргэдэг. Энэхүү тайвшруулах үйлчилгээ нь арьсны өнгөн хэсгийг толигор болгож, үрчлээ, зураасыг багасгадаг.


  2. Ботокс хэрхэн ажилладаг вэ?

    Ботокс нь үрчлээний үндсэн шалтгаан болох булчингийн агшилтыг арилгах замаар ажилладаг. Хөмсөгөө зангидах, нүдээ анивчих, хөмсгөө өргөх зэрэг нүүрний хувирал нь цаг хугацааны явцад динамик үрчлээс үүсэхэд хүргэдэг. Ботокс тарилга нь зорилтот булчинг сонгон сулруулж, хүчтэй агшилтаас сэргийлдэг. Үүний үр дүнд үрчлээс нь суларч тавигдан, мэдэгдэхүйц багасдаг.

  3. Ботокс эмчилгээний процесс:

    Зөвөлгөө Ботокс эмчилгээ хийлгэхийн өмнө Вондэфул эмнэлэгийн мэргэшсэн мэргэжлийн эмч нартай зөвлөлдөх нь чухал юм. Энэхүү зөвлөгөөний үеэр таны эмчилгээний зорилго, өвчний түүх, шийдэхийг хүсэж буй таны санааг зовоож буй асуудлын талаар та эмчтэй зөвлөлдөх боломжттой. Манай мэргэшсэн мэргэжлийн эмч нар таны нүүрний бүтэц, арьсны нөхцөл байдлыг үнэлж, дүгнэн, тохирох ботокс эмчилгээний төлөвлөгөөг санал болгож зөвөлнө.

    Бэлтгэл Эмчилгээний өдөр манай сувилагч нар эмчилгээний талбайг ариутгаж, таагүй мэдрэмжийг багасгахын тулд хэсгийн мэдээ алдуулалтыг хэрэглэж болно. Тэд таны хүсэж буй үр дүн хэрэгцээ, эмчилгээний дараа хүссэн үр дүнд тулгуурлан тарилгын цэгүүдийг тэмдэглэнэ.

    Тарилга: Тарилга хийх булчингийн хэсэгт эмч бага хэмжээний ботоксийг нарийн зүү хэрэглэн тарина. Тарилгын тоо нь тарилгын талбай хэмжээнээс хамаарах бөгөөд тарилга хийх талбайг өөрчлөх болон өргөтгөж болно. Тарилга хийх хугацаа нь маш хурдан бөгөөд 10-15 минут орчим орно.

    Дараах арчилгаа Эмчилгээний дараа тарилга хийгдсэн хэсэгт дарахгүй, үрэхгүй байх, хүчтэй дасгал хөдөлгөөн болон тарилгын дараа хэдэн цаг босоо байдалтай эмчилгээ хийлгэсэн хэсэгт даралт өгөхгүй байх гэх мэт эмчилгээний дараах анхаарах зүйл зөвөлгөөг манай нарийн мэргэжлийн эмч нар таньд өгнө. Энэ нь гарч болох эрсдэл болон сөрөг нөлөөлөлийг бууруулах зорилготой болно.
  1. Эмчилгээ хийгдэх нийтлэг хэсэгүүд

    Ботокс нь нүүрний төрөл бүрийн хэсэгт хийгдэх боломжтой бөгөөд жишээ нь:
  • Духны үрчлээ Хөмсөгийг өргөх үед үүсдэг хөндлөн үрчлээ
  • Хөмсөгний гол Хөмсөгний голын хөндлөн үрчлээ "11 зураас" гэдэгээр танигдсан
  • Нүдний эргэн тойрон: Нүдний хажуу болон нүдний эргэн тойрон
  • Туулайн шугам үрчлээ: Хамараа үрчийлгэх үед хамрын дээд хэсэгт хөндлөн үүсэх үрчлээ
  • Эрүүний хонхорхой Булчингийн агшилтаас болж эрүүнд хонхорхой болон нугалаа үүсэх
  • Эрүүний хэсгийг хэлбэржүүлэх контур Жавьжны дөрвөлжин булчинг амрааж эрүүг илүү нарийхан болгож булчинг амраахад ботокс тарилгыг тарьдаг

Өмнөд Солонгосын ботокс ба филлерийн инвазив бус эмчилгээ 2
  1. Хүлээгдэж буй үр дүн болон хугацаа:

    Ботокс эмчилгээний үр дүн нь шууд илрэхгүй бөгөөд 3 аас 7 хоногийн дотор аажимаар илэрнэ. Бүрэн үр дүн нь 3-4 сарын дараа илэрнэ. Гэвч үр дүн нь хүн бүрийн метаболизм болон хийгдсэн эмчилгээний хэмжээ дооз мөн эмчилгээний хэсэгээс хамааран өөр өөр байна. Тогтмол эмчилгээнд хамрагдах нь үр дүнг удаан хадгалах болон байнгын үр дүнг өгнө.

  1. Аюулгүй байдал болон сөрөг үр дүн

    Ботокс нь аюулгүй эмчилгээнд тооцогддог бөгөөд яланугуяа Вондэрфул эмнэлэгийн мэргэшсэн мэргэжлийн эмч нар эмчилгээг хийсэнээр илүү аюулгүй байна. Гэвч бусад процедурын адилаар энэ нь зарим нэг эрсдэлийг агуулдаг. Эдгээр эрсдэлд улайх, хавдах, хөхрөх, болон өвдөлт мэдрэгдэх гэх мэт гэвч эдгээр нь бага зэрэг бөгөөд түр зуурынх болно. Маш бага тохиолдол өвчтөн ханиад хүрсэн мэт шинж тэмдэг болох толгой өвдөх болон ханиадтай төстэй шинж тэмдэг мөн нүдний зовхи болон хөмсөг түр зуур унжсан мэт мэдрэмжүүд төрж болно. Эмчилгээнээс өмнө эмчтэй эмчилгээ болон бусад таны санааг зовоож буй асуудлын талаар ярилцаж зөвөлгөө авах нь чухал юм. мэргэшсэн эмнэлгийн мэргэжилтнүүдээр хийлгэвэл ботоксыг аюулгүй гэж үздэг. Гэсэн хэдий ч аливаа эмнэлгийн процедурын нэгэн адил энэ нь зарим гаж нөлөө үзүүлдэг. Эдгээр гаж нөлөө нь тарилгын талбайд улайх, хавдах, хөхрөх, эмзэглэх зэрэг хөнгөн бөгөөд түр зуурын шинжтэй байдаг. Ховор тохиолдолд хүмүүс толгой өвдөх, томуу төст шинж тэмдэг, зовхи, хөмсөг түр зуур унждаг. Эмчилгээ хийлгэхийн өмнө ямар нэгэн санаа зовоосон асуудал, эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар эмчтэйгээ ярилцах нь чухал юм.

  2. Хийх ёстой болон хийх шаардлагагүй зүйлс

    Процедурын дараа хамгийн шилдэг үр дүнг олж аван эрсдэлийг бууруулахын тулд хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийн талаарх эмчилгээний өмнөх болон дараах анхаарах зүйлсийг таньд хүргэж байна

Хий ёстой зүйлс

  • Эмчилгээг мэргэжлийн туршлагатай эмчээр хийлгэхийг зөвлөж байна
  • Та өөрийн эрүүл мэндийн байдлын талаархи түүхийг эмчтэй хуваалцаж одоо ууж байгаа эм болон эрүүл мэндийн нөхцөл байдлын талаар эмчтэй дэлгэрэнгүй ярилцаарай
  • Эмчээс таньд зөвөлсөн процедур хийгдэхээс өмнө анхаарах зүйлсийг дагнаарай
  • Тэвчээртэй байж, ботокс аажмаар таньд үр дүнгээ өгөхийг та хүлээнэ үү
  • Эмчилгээний дараа эмчийн зөвөлсний дагуу эмчилгээний давтан үзлэгт хамрагдах
  • Эмчилгээний дараа таны хүсэж буй үр дүн болон таны санааг зовоож буй асуудлыг эмчтэй нээлттэй ний нуугүй ярилцах

Хийх ёсгүй зүйлс

  • Эмчилгээний дараа эмчилгээ хийлгэсэн хэсэгт дарах үрэх массаж хийх зэргийг хориглох
  • 24 цагийн дотор хүчтэй эрчимжүүлсэн дасгал хөдөлгөөн хийх зэргийг хориглох
  • Эмчилгээний дараа 24 цагийн дотор архи хэрэглэхийг хориглоно
  • Ямар нэг нэмэлт гоо сайхны эмчилгээг авахын өмнө эмчтэй дахин зөвлөлдөнө үү
  • Арьс нарны хэт ягаан туяанд шууд өртөхөөс хамгаалан нарны тос түрхэх болон нарны хамгаалалт хэрэглэнэ үү

Гоо сайхны мэс заслын гайхалтай блог Өмнөд Солонгосын ботокс ба дүүргэгч 3 трэнд болж буй инвазив бус эмчилгээ
  1. Ботокс эмчилгээ нь хэнд илүү тохиромжтой вэ?

    Ботокс нь үрчлээг багасгаж, илүү зөөлөн уян төрх болон илүү залуу харагдахыг хүсэж буй хүмүүст илүү тохиромжтой. Энэ нь ихэвчлэн 18 аас 65 насныханд илүү тохиромжтой. Гэвч ботокс нь жирэмсэн болон хөхөөр хооллож байгаа мөн мэдрэлийн ямар нэг эмгэг болон ботоксын найрлаганд орсон хольцонд харшилтай хүмүүст тохиромжгүй болно. Эмчтэй нарийн зөвлөлдсөний дараа ботокс нь таньд тохиромжтой эсэхийг шийдээрэй

  2. Ботоксын бусад хэрэглээ

    Гоо сайхнаас гадна ботокс нь өөр олон эрүү мэндийн шалтгаанд хэрэглэгддэг. Үүнд архаг толгойн таллалсан өвдөлт мигрен, хэт их хөлрөх, давсагны хэт их идэхжил болон булчингийн спасм болон бусад хөдөлгөөний бусад эмгэгт мөн хэрэглэдэг.


Ботокс нь үрчлээг багасгаж, нүүрийг залуужуулах үйлчилгээтэй, өргөнөөр хүлээн зөвшөөрөгдсөн үр дүнтэй мэс заслын бус эмчилгээ юм. Ботокс хэрхэн ажилладаг, эмчилгээний үйл явц, хүлээгдэж буй үр дүн, болзошгүй гаж нөлөө, зохих арчилгааг дагаснаар энэхүү мэдээлэлийн дагуу хүмүүс өөрсдийн гоо сайхны зорилгод нийцсэн шийдвэрийг гаргах боломжтой. Хамгийн сайн үр дүнтэй аюулгүй эмчилгээг авахын тулд манай мэргэшсэн мэргэжлийн эмч нартай зөвлөлдөн зөвлөгөө авсны дараа эмчилгээг эхлэх нь хамгийн чухал юм

Дүүргэгч, Пиллэр

Гоо сайхны мэс заслын гайхалтай блог Өмнөд Солонгосын ботокс ба дүүргэгч 4 трэнд болж буй инвазив бус эмчилгээ 4
  1. Арьсны пилллэр гэдэг нь юу вэ?

    Арьсны пиллер нь арьсны доор гүнд тарьж арьсанд воллумыг өгч сэргээн, үрчлээг тэнийлгэн толигор болгож, нүүрний хэлбэрийг сайжруулах зорилгоор хэрэглэгддэг гель бодис юм. Эдгээр нь үндсэндээ арьсыг чийгшүүлж, булбарай болгодог байгалийн гаралтай бодис болох хиалуроны хүчилээс бүрддэг. Арьс дүүргэгчийг хамар уруулын гурвалжин нугалаа (инээмсэглэлийн шугам), марианы лайн зураас, хацар, уруул, нүдний доорхи хонхорхой зэрэг төрөл бүрийн нүүрний хэсэгт хэрэглэж тарьж болно.

  2. Арьсны пиллэр нь хэрхэн үйлчилдэг вэ?

    Арьс дүүргэгч нь арьсны алдагдсан воллум эзэлхүүнийг нөхөж, коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг. Тодорхой хэсгүүдэд тарьснаар тэдгээрийг агшин зуурт нэмж, үрчлээ, шугамын харагдах байдлыг багасгадаг. Цаг хугацаа өнгөрөхөд дүүргэгч пиллер нь биеийн байгалийн коллагены үйлдвэрлэлийг идэвхжүүлдэг бөгөөд энэ нь үр дүнг улам сайжруулж, арьсыг удаан хугацаанд залуужуулахад хувь нэмэр оруулдаг.

  3. Арьсны пиллэр эмчилгээний процесс

    Зөвөлгөө Арьс дүүргэгч пиллэр эмчилгээ хийлгэхийн өмнө Вондэрфул эмнэлэгийн мэргэжсэн эмч мэргэжилтэнүүдтэй зөвлөлдөн эхлээд зөвөлгөө авах нь чухал юм. Энэхүү зөвөлгөөний үеэр эмч таны арьсны байдлыг үнэлэн дүгнэж мөн та өөрийн эрүүл мэндийн талаарх нөхцөл байдлыг эмчтэй ярилцан зөвөлгөө авах боломжтой. Манай эмч нар таны арьсны байдал, нүүрний төрх зэрэгт үндэслэн ямар төрлийн пиллэр эмчилгээ хэрэгтэй болон эмчилгээний төлөвлөгөөг таньд санал болгоно

    Бэлтгэл Эмчилгээний өдөр манай эмч сувилагч нар эмчилгээ хийлгэх талбайг эхлээд ариутгаж мэдээ алдуулалт түрхэх мөн таны тав тухтай байдлын үүднээс лидокайн буюу мэдээ алдуулагчтай пиллэр хэрэглэх боломжтой

    Тарилга: Нарийн уян зүүг ашиглан эмч пиллэрийг арьсны хийгдэх талбайд болгоомжтой тарьж оруулна. Хүссэн хэлбэр тэгш хэмийн дагуу пиллэрийг сийлбэрлэн хэлбэрт оруулна. Тарилгын тоо нь эмчилгээ хийгдэх талбай болон засах хэсгийн талбайнаас хамаарна

    Дараах арчилгаа Эмчилгээний дараа анхаарах зүйлсийг эмч таньд зөвлөх боломжтой үүнд хүчтэй дарж үрэхгүй байх массаж хийхгүй байх мөн хүчтэй дасгал хөдөлгөөн зэргийг хийхээс зайлсийж хүйтэн жин тавих нь хаванг буулгана. Энэхүү дүрэмийг дагах нь эмчилгээний хамгийн дээд үр дүнд хүрч эмчилгээний дараа гарах сөрөг үр дүнг бууруулах боломжтой

  4. Нөхөн сэргэх болон үр дүн:

    Арьс дүүргэгч пиллэр эмчилгээ нь эмчилгээний хамгийн бага хугацааг шаарддаг. Тарилга хийгдсэн хэсэгт улайх, хавдах, хөхрөх болон өвдөлт мэдрэгдэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Эдгээр нь түр зуурынх бөгөөд хэдэн өдөрийн дараа аяндаа арилна. Пиллэр эмчилгээний үр дүн нь эмчилгээний дараа шууд харагдах боломжтой хавдар буусны дараа хэдэн өдөрийн дараанаас үр дүн илүү тод сайн харагдна. Пиллэрийн барих хугацаа нь ямар төрлийн пиллэр хаана хийгдсэн болон хувь хүний онцлогоос хамааран хүн бүрт өөр өөр байна. Дундаж барих хугацаа нь 6 сараас 2 жил хүртэл байна.

Гоо сайхны мэс заслын гайхалтай блог Өмнөд Солонгосын ботокс ба дүүргэгч 8 трэнд болж байгаа инвазив бус эмчилгээ 5
  1. Гарч болох сөрөг зүйлс:

    Арьс дүүргэгч пиллэр нь ерөнхийдөө аюулгүй боловч зарим сөрөг нөлөөг үзүүлж болно. Үүнд тарилгын талбайд түр зуур улайх, хавдах, хөхрөх, загатнах, эмзэглэх зэрэг байж болно. Ховор тохиолдолд халдвар, харшлын урвал, судасны бөглөрөл (судасны бөглөрөл) зэрэг илүү ноцтой хүндрэлүүд үүсдэг. Сөрөг нөлөө эрсдэлийг бууруулахын тулд мэргэшсэн, туршлагатай эмчийг сонгох нь маш чухал юм.

  2. Хийх ёстой болон хийх шаардлагагүй зүйлс

    Аюулгүй, эмчилгээний өндөр үр дүн бүхий пиллэр эмчилгээнд зориулан хийх ёстой болон ёсгүй зүйлсийн жагсаалтыг таньд хүргэж байна

Хий ёстой зүйлс

  • Арьсны пиллэр эмчилгээгээр мэргэшсэн мэргэжлийн эмчид хандан эмчилгээг хийлгэх нь чухал юм
  • Эмчилгээний дараа таны хүсэж буй үр дүн болон таны санааг зовоож буй асуудлын талаар та эмчтэй нээлттэй ярилцахыг зөвлөж байна
  • Эмчээс таньд зөвөлсөн эмчилгээний өмнөх болон дараах дүрмийг дагахыг зөвлөж байна
  • Хаван бууж пиллэр эмчилгээний үр дүн харагдах хүртэл хүлээцтэй байхыг таньд зөвлөж байна
  • Үр дүнг уртасгахын тулд эрүүл амьдралын дүрмийг дагах үүнд арьс хамгаалах болон арчилгаа мөн нарнаас арьсыг хамгаалах зориулалтын тос хэрэглэх гэх мэт

Хийх ёсгүй зүйлс

  • Эмчилгээний дараа эмчилгээний хэсэгт дарах үрэх массаж хийх гэх мэт эмчилгээний хэсэгт хүчтэй даралт өгөхөөс сэргийлэх хэрэгтэй
  • Бие махбодийн хүчтэй хөдөлгөөн дасгал болон халуун саун уур, халуун усанд орох зэргийг хэдэн өдөр хориглох хэрэгтэй
  • Эмчилгээний дараа эмчилгээ хийлгэсэн хэсэгт халуун эсвэл хэт хүйтэн хүрэлцэх зэрэгээс болгоомжлох хэрэгтэй
  • Хөхрөлт үүсгэж болзошгүй цусны судас нарийсгах эм болон архи хэрэглэхийг хориглох хэрэгтэй

  1. Хосолсон болон нийцсэн эмчилгээ

    Арьсны дүүргэгч пиллэр нь хувь хүний ​​санаа зовоосон асуудлыг шийдэж хүсэж буй үр дүнг олгоход чиглэгдсэн эмчилгээ болно. Эдгээрийг ботокс, арьс нөхөн сэргээх процедур эсвэл арьс арчилгааны эмчилгээ зэрэг бусад эмчилгээтэй хослуулан хэрэглэж, ерөнхий үр дүнг сайжруулж, нүүрийг иж бүрэн залуужуулах боломжтой.
Гоо сайхны мэс заслын гайхалтай блог Өмнөд Солонгосын ботокс ба дүүргэгч 8 трэнд болж байгаа инвазив бус эмчилгээ 6

Үр дүн

Эдгээр мэс заслын бус эмчилгээ нь мэс заслын процедуртай адил маш сайн үр дүнг гаргаж ирэх боловч хязгаарлалттай гэдгийг анхаарах нь чухал юм. Үр дүн нь мэс засалтай харьцуулахад удаан биш байж болно байнгын биш юм. Хүссэн үр дүнд хүрэхийн тулд байнгын давтан эмчилгээг хийх шаардлагатай байж болно.

Эцэст нь хэлэхэд, Өмнөд Солонгос нь мэс засал хийх шаардлагагүйгээр гадаад төрхөө сайжруулах өргөн сонголтуудыг үйлчлүүлэгч нартаа санал болгож, мэс заслын бус гоо сайхны дэвшилтэт эмчилгээг хийдэгээрээ алдартай болно. Үүнд ботокс, пиллерээс авахуулаад рэжуран ангаагч, инмодь зэрэг залуужуулах эмчилгээ, инмодь болон арьс чангалах, утасаар өргөх процедур зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэх төрөл бүрийн сонголтуудыг таньд олгодог. Нэмж дурдахад Мул-Гван тарилга, өөхийг уусгах тарилга зэрэг эмчилгээ нь гэрэлтсэн арьс, биеийн хэлбэрийг бий болгох зорилтот шийдлүүдийг өгдөг. Таны хэрэгцээнд хамгийн тохиромжтой эмчилгээг тодорхойлохын тулд Вондэрфул эмнэлэгийн мэс заслын мэргэшсэн, туршлагатай гоо сайхны мэс заслын эмч нартай зөвлөлдөх нь чухал бөгөөд тэд таны эмчилгээний зорилгыг үнэлж, хувь хүн бүрт тохирсон зөвлөмжийг өгөх болно.

Өмнөд Солонгосын шилдэг мэс заслын бус 8 нь эмчилгээ. (2р хэсэг Инмодь болон өөх хайлуулах тариа) https://global.wonderfulps.com/eyelid-surgery/non-invasive-korea-inmode/

Манай вэб сайт эсвэл instagram хаягаар дамжуулан зөвлөгөө аваарай https://www.instagram.com/wonderfulps.en/

Цааш дамжуулах хуваалцах

Мэс заслын талаарх цааш дэлгэрэнгүйг
Солонгос дахь гайхалтай хуванцар мэс засал үс шилжүүлэн суулгах

Солонгост үс шилжүүлэн суулгах: Толгойн орой хэсгийн үсний ургалтыг дэмжих, хадгалах нэмэлт цогц эмчилгээ

Өмнөд Солонгосын шилдэг мэс заслын бус 8 эмчилгээ (3-р хэсэг: Режуран эмчилгээ+ арьсны ботокс+ Мүл-гван тариа эмчилгээ)

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

mnMN
Энэ сайтыг reCAPTCHA болон Google хамгаалдаг Нууцлалын бодлого болон Үйлчилгээний нөхцөл өргөдөл гаргах.

Бид таны хайлтын туршлагыг сайжруулах, сайтын урсгалд дүн шинжилгээ хийхийн тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг үргэлжлүүлэн ашигласнаар та күүки ашиглахыг зөвшөөрч байна.

Таны лавлагаа амжилттай илгээгдлээ!

Бид тантай аль болох хурдан холбогдох болно.